Хичээл

2021-01-27

ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХ БА ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛОХ НЬ

Та ирээдүйд хэн байхыг /болохыг/ хүсдэг вэ?
Өөрийгөө илүү сайн таньж мэдэж, ойлгосноор сайн шийдвэр гаргаж, зохистой зорилго өмнөө тавьж, илүү бүтээлч амьдрах боломжтой.
Бидэнд төрөлхөөс заяагдсан зарим зүйлийг өөрчлөх боломжгүй эсвэл өөрчлөхөд хэцүү байдаг.
Жишээлбэл: төрсөн нутаг, төрсөн он, эцэг эх, биеийн өндөр, арьсны өнгө, нүдний өнгө гэх мэт. Эдгээр нь бидний хяналтаас гадуур байдаг бөгөөд байгаагаар нь хүлээж авч, үнэлж сурах хэрэгтэй юм.
Амьдралд байгаа ихэнх зүйлийг бид хянаж чадна. Бид өөрсдөө чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсвэл өөрчлөлтийг хүссэнээрээ хийж чадна. Жишээлбэл: өөрийн зан үйл, харилцаа, хандлага, хүрээлж буй орчноо бид өөрчилж чадна.
Сайн чанаруудаа хадгалах, сөрөг муу зүйлийг өөрчлөх нь биднээс шалтгаалах юм
Свот шинжилгээний аргыг ашиглан өөрийгөө тодорхойлон бичнэ үү?
Давуу тал
Сул тал
Боломж
Эрсдэл
Таны амжилтанд саад болж буй дотоод болон гадаад зүйлээ олж мэдэх  цаашид өөрийгөө хөгжүүлэхэд давуу талаа хурцалж, сул талаа сайжруулах,  боломжоо илүү ашиглахад свот шинжилгээний арга тус  болно.
•Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог шинжтэй байдаг
• Хүмүүс ялгаатай, гэхдээ хүн бүр давуу болон сул талтай.
• Өөрийн талаарх бидний бодол бусад хүмүүсийн бидний тухай бодлоос өөр байж болно. Учир нь хүн хүний үзэл бодол өөр өөр байдаг.
• Хүн бүрд сайн, муу талууд байдаг учраас өөрөөсөө болон бусдаас сайн талыг нь харж сурах хэрэгтэй юм.
• Биднийг илүү сайн ойлгоход нь бусад хүмүүст туслахын тулд өөрсдийгөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй.
Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох хэдэн арга.
1. Та өөрийгөө сонс.
Та толины өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж үргэлжлүүлээрэй. Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай.
2. Зорилтоо тодорхойл.
Тодорхой бай онилоогүй сумны мэргэн байх боломжгүй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хүний явах ёстой газраа хүрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгүй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич. Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.
3. Дуртай зүйлсээ тодорхойл.
Хүмүүс бид баярласан үедээ яагаад баярлав, гутарсан үедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггүй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай яагаад дургүй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.
4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй.
Зарим орчин хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг байхад зарим орчин нь үүний эсрэг хүнд баяр хөөр төрүүлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг, танд тухгүй санагддаг орчноо эдгээрийн шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. Үүнийг хийх үедээ тухайн орчинд байдаг хүмүүсийг ч бас бодож хийхээ бүү мартаарай.
5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд.
Амьдралд минь байхгүй бол болохгүй гэж боддог зүйл нь хүний амьдралын философийнх нь тасрахгүй чухал хэсэг юм. Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлсээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгүй байгаа зүйл чинь өөрийн чинь хувьд зөв үү буруу юу гэдгийг тогтоо мөн түүнийхээ үндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг үзэх үзэлтэй чинь зөрөхгүй байхад анхаараарай.
6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл.
Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хүмүүс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зүйл хэлчихээгүй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бүрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй.
7. Өөрийнхөө эрхийг мэддэг бай.
Та өөрийн эрхийн хүрээг мэддэг байхад бусдын эрхийн хүрээг ч гэсэн мэднэ. Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой.

 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 11 » Нийт: 121
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Тавтай морил.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://hicheeldaalgavar

Найзууд




:-)
 
xaax