Hicheeldaalgavar
Нэрийн хуудас гэж юу вэ?
Нэрийн хуудас нь компани эсвэл хувь хүний тухай бизнесийн мэдээллийг агуулсан картуудыг хэлнэ.
Нэрийн хуудасны үүсэл
Дорно дахины орнуудын, ялангуяа Энэтхэг, Хятадын, худалдаачид нийтийн тооллын 2 онд байнгын харилцаатай байх сонирхолтой хүмүүстээ хаягаа цэвэрхэн цаасан дээр маш гоё бичиж үлдээдэг байсан гэдэг. Энэ нь аажмаар Европ дахинд дэлгэрчээ.16-17-р зууны үед Италийн худалдаа наймаагаараа дэлхийд алдаршсан Венец, Флоренц хотын иргэд нэрийн хуудас дээрээ овог нэр, албан тушаалаа бичдэг байж. Мөн Францын 14 Людовик хааны үед эзнийхээ сүр хүчийг илтгэсэн гоёмсог нэрийн хуудсыг хэрхэн чимэглэж болдгийн жишээ болон үлдсэн гэдэг. 1786 онд Германд анх хэвлэмэл нэрийн хуудас гарчээ. 
Нэрийн хуудcанд дараах мэдээллийг багтаасан байдаг.
ь Овог нэр – Бүх нэрийн хуудас хувь хүний нэртэй байна гэсэн ойлголт байхгүй. Үүний оронд байгууллага, үйл ажиллагааны нэр байж болдог.
ь Байгууллага, эрхэлж буй ажил– Эдгээр нь логоны хамт тод хүний нүдэнд илхэн тусахаар байрлах ёстой. 
ь Хаяг – Ажлын газрын хаягаа бичнэ.
ь Утасны дугаар – Хэд хэдэн холбоо тогтоож болох утасны дугаар болон факс байж болно.
ь И-мэйл хаяг – Мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаа учраас и-мэйл хаягаа заавал бичнэ.
ь Монгол болон англи хэлээр бичвэл зохимжтой.
 Нэрийн хуудасны стандарт
Нэрийн хуудсыг зориулалтын цаасаар хэвлүүлнэ.
Нэрийн хуудасны хэмжээ нь:
Эрэгтэй хүнийх 5*9 сантиметр
Эмэгтэй хүнийх 4*9 сантиметр
Төр, засгийн дээд албан тушаалын хүмүүсийн нэрийн хуудасны хэмжээ 6*10 хүртэл сантиметрийн   хэмжээтэй,  
эхнэрийнх нь 5*9   сантиметр хэмжээтэй байж болдог.



 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)