Hicheeldaalgavar

   Цагийн менежмент гэдэг нь өөрийн эрхэлж буй ажил болоод өөрийн цаг хугацаандаа эзэн байх гэсэн утгыг агуулна.

 86400$ ӨГЛӨӨ БҮР ТАНЫ ДАНСАНД БАЙНА ГЭЖ ТӨСӨӨЛЬЕ ТА ЭНЭ МӨНГӨӨР ЮУ ХИЙХ ВЭ?

ЦАГ ХУГАЦААНЫ БАНК: Цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө. Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд хором мөчүүдийг дансанд тань оруулдаг. Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдана. Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй.Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа. Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ.

24 цаг   1440 минут   86400 секунд

Цагаа төлөвлөлт яагаад хэрэгтэй байдаг вэ?

  • Өөрийнхөө хүсч буй зүйлийг хийх цаг хугацааг бий болгодог.
  • Ажлын бүтээмж, үр ашиг, үр нөлөө дээшилдэг.
  • Өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.
  • Ажлаа хөнгөвчилдөг
  • Хүмүүстэй сайн харилцаа тогтоодог.
  • Стресст бага өртдөг

Хувийн зохион байгуулалт гэдэг нь ажлаа цагт нь эхлэж цагт нь дуусгадаг, хэрэгтэй зүйлээ төвөггүй олдог, амьдралаа хянаж чаддаг байхыг хэлдэг.

Өдрийн төлөвлөгөө гаргана гэдэг бол цагаа ашиглах сурах хамгийн анхны алхам.

Өдрийн төлөвлөгөө гаргасны ач холбогдол:

  • Юу хийх ёстойгоо мартахгүй.
  • Эмх цэгцтэй
  • Цагаа урьдчилан тооцох боломжтой
  • Тухайн өдрийнхөө үр дүнг хэмжих, хянах боломжтой.
  • Яг ямар ажилд цагаа илүү зарцуулаад байгаа гэдэг анализ хийх

Цаг төлөвлөхдөө анхаарах зүйлс:

  1. Төлөвлөгөөний дэвтэр хөтөл
  2. Хийх ажлын жагсаалтаа байнга харах
  3. Ижил төрлийн жижиг ажлуудыг нэг дор хий.
  4. Амьдрах, ажиллах орчиндоо эмх цэгцтэй байх
  5. Яг одоо, яг өнөөдөр зарчмаар ажиллах
  6. Үгүй гэж хэлж сурах
  7. Social сүлжээг ашиглахаа багасгах
  8. Том ажил хийсэн бол өөрийгөө шагнаж урамшуулах
 

Яаралтай

20-25%

Яаралтай биш

65-80%

Чухал

Амьдралын талбар

Амьдрах ёстой талбар

Яг одоо хийх ажил

/хугацаа нь болчихсон тайлан/

Хойшлуулж болохгүй ажил

/хурал зөвөлгөөнийг бэлтгэл ажил хангах

Өөрийгөө хөгжүүлэх/

Чухал биш

Хий үзэгдэл

10-15%

Бүтэлгүйчүүдийн талбар

0-1%

Завтай үедээ хийж болох ажил

/Утасны дуудлага, message бичих/

Хойшлуулж болох ажил

/хов жив, телевизийн сериал/

       

 

Хүний амьдрал тун богинохон, сунгаж уртасгах аргагүй. Та дахин нэг бодоод үз дээ! Та хамгийн чухал зүйлсдээ цаг заваа зориулж чадаж байна уу? Та буцан одох агшин гэнэт хүрээд ирэхэд “Жаахан байзнаач” гэж дэмий гуйхгүйгээр амьдарч чадаж байна уу? Шалихгүй аар саар зүйлсэд л ихэнх цагаа үрчихэж үү? Аль эсвэл амьдралыг үнэхээр үр дүнтэй өнгөрүүлж чадаж байна уу?

Унтахад 25 жил

Хооллоход 4 жил

Жолооны ард 4.3 жил

Интернетэд 5 жил

ТV үзэхэд 11 жил

Ажил дээрээ 10 жил

Дэлгүүр хэсэхэд 8 жил /эмэгтэйчүүд/

Хоол бэлтгэхэд 2.5 жил

Янз бүрийн уулзалтуудад 2 жил

00-ийн өрөөнд 1.5 жил

TV реклам үзэхэд 2 жил

Юу өмсөхөө шийдэхэд 1 жил / эмэгтэйчүүд/

Замын бөглөөнд 3 жил

Инээхэд 115 өдөр зэрэг цаг хугацааг зарцуулдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тун хэрэгтэй мэдээлэл байлаа
амгаа (зочин) хэзээ бичсэн: 2023-02-08 00:29 | |



:-)