Hicheeldaalgavar

3.5.1. Байгууллагын удирдлага болон холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагын цохолттой баримт бичгийг бичиг хэрэгт бүртгэн, хариуцан шийдвэрлэх ажилтан /цаашид гүйцэтгэгч ажилтан гэх/-д шилжүүлнэ. Яаралтай шийдвэрлэх баримт бичгийг бүртгэсэн даруйд нь холбогдох ажилтанд шилжүүлнэ.

3.5.2. Байгууллагын удирдлагын цохолттой бичгийг холбогдох ажилтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлэхдээ нэгжийн удирдлагад заавал урьдчилан мэдэгдсэн байна.

.5.3. Байгууллагын удирдлагаас бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахаар тусгайлан ажлын хэсэг томилсон бол ажлын хэсгийн ахлагч нь асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэхийн тулд гишүүдээ цуглуулах, хуралдуулах, ажил, үүрэг даалгах, биелэлтийг нь шаардах эрхтэй байна. Ажлын хэсгийн гишүүд нь шаардлагатай бүх баримт бичиг, мэдээллийг /төсөл, танилцуулга, тоо баримт/ даалгасан хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.

3.5.4. Асуудлыг хянан шийдвэрлэх явцад боловсруулсан баримт бичгийн төсөлд холбогдох хэлтэс, нэгжийн албан тушаалтнуудаас санал, виз авна.

Баримт бичгийг төслөөр боловсруулахдаа мэдээ материал, тоо баримтын үнэн зөвийг тухайн ажилтан биечлэн хариуцна. 30 ____________________

*-Албан хэрэг хөтлөлтийн программ ашиглаж буй тохиолдолд явуулсан бичгийн талаарх өгөгдлийг мэдээллийн санд оруулна.Явуулсан бичгийн бүртгэлийг уламжлалт байдлаар хөтөлдөг бол холбогдох мэдээллийг явуулсан бичгийн цахим бүртгэлд оруулах буюу бүртгэлийн журналыг 10 дугаар хавсралтад заасны дагуу хөтөлнө.

3.5.5. Баримт бичгийг төслөөр боловсруулах, хариутай бичгийг хянан шийдвэрлэх үүрэг авсан ажилтан нь түүнийг хүлээж аваад хугацаанд нь шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд хугацааг нь сунгуулах, хяналтын картад зохих хөдөлгөөнийг тухай бүр хийлгэх, хяналтаас хасуулах үүрэг хүлээнэ.

3.5.6. Уншиж нийлээгүй, албан бичгийн стандартын шаардлага хангаагүй, холбогдох нэгжийн даргаар хянуулаагүй, зохих журмын дагуу санал, виз аваагүй баримт бичиг, материалыг байгууллагын удирдлагад танилцуулахыг хориглоно.

3.5.7. Баримт бичгийн төсөлд санал, виз авч эцэслэн боловсруулсны дараа удирдлагаар хянуулж, батлуулах бөгөөд бичиг хэрэгт бүртгүүлсний дараа холбогдох газарт явуулж, үлдэх хувийг хөтлөх хэрэгт оруулж, хадгална.

3.5.8. Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг гадагш явуулсны хариуцлагыг уг асуудлыг боловсруулсан ажилтан хүлээнэ.

3.5.9. Төслийн хэмжээнд боловсрогдож байгаа, албан ѐсны шийдвэр болж батлагдаагүй баримт бичгийг зөвхөн албан ажлын журмаар, тодорхой албан тушаалтны хүрээнд үзэж, ашиглана.

3.5.10. Дотооддоо хөтлөгдөх баримт бичгийг баталж, мөрдүүлэх ажиллагаа нь дэс дарааллын хувьд ирсэн бичгийг хянан шийдвэрлэх болон гадагш явуулах бичгийг боловсруулж, ѐсчлохтой ижил байна.

3.5.11. Зохих журмын дагуу боловсруулж, санал виз авсны дараа захирамжлалын баримт бичгийн /тогтоол, тушаал, захирамж г.м/ төслийг удирдлагад батлуулахаар оруулна. Байгууллагын хэмжээнд гарч байгаа захирамжлалын чанартай баримт бичгүүд нь /тогтоол, тушаал, захирамж г.м/ албан бичгийн стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/ хяналт тавина.

3.5.12. Батлагдсан тушаал, захирамжийг бүртгэх, хувилж олшруулах, холбогдох нэгжүүдэд шуурхай хүргүүлэх ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцна.

3.5.13. Байгууллагын үндсэн үйл ажиллагааны талаар гарсан тушаал, захирамжид оны эхнээс нэгдсэн дугаар өгч, 15 дугаар хавсралтад үзүүлсний дагуу төвлөрсөн журмаар бүртгэнэ. Үндсэн үйл ажиллагааны асуудлаар гаргасан байгууллагын даргын тушаалын эх хувийг бичиг хэрэгт төвлөрүүлж, хадгална.Харин боловсон хүчний талаарх тушаалыг бүртгэх, хадгалах асуудлыг хүний нөөцийн хэлтэст хариуцуулж болно.31 3.5.14.Байгууллагын удирдлагын Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хөтлөх, албажуулах, төрөлжүүлэх, оны эхнээс нэгдсэн дугаар өгч бүртгэх, эмх цэгцтэй хадгалах, ашиглах асуудлыг Зөвлөлийн хурал хариуцсан ажилтан, эсвэл Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/-ын холбогдох ажилтанд хариуцуулна.

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)