Hicheeldaalgavar
Давталттай алгоритм
            Программчлалын хэлэнд нэг хэсэг үйлдлийг олон удаа давтан гүйцэтгэх үйлдэл түгээмэл байдаг. Энэ үед давталтын үйлдлийг ашиглана. Давталт нь тодорхой тооны удаа давтан гүйцэтгэх эсвэл нөхцөлөөс хамааран давтан гүйцэтгэх хэлбэртэй байдаг.
            “Давталт” бүтэц дотор хэд хэдэн удаа давтан биелэх бүлэг үйлдэл байна. Уг бүлэг үйлдлийг давталтын бие гэнэ. Давталт нь дараах хоёр хэлбэртэй. Үүнд:
- Давталтын бие нь тодорхой тоонд давтагдан биелэх тоолуурт давталт;
- Давталтын бие нь нөхцөлөөс хамаарах нөхцөлт давталт.
Тоолуурт давталт
            “Тоолуурт давталт”-ыг давталт хичнээн удаа давтан биелүүлэх нь тодорхой үед ашигладаг. Тоолуурт давталтыг зохион байгуулахдаа:
Тоолуур буюу параметр гэх хувьсагчид эхэлж авах утга,
дараагийн утгыг гарган авахад шаардагдах утгын өөрчлөлтийн алхам,
тоолуурын эцсийн утга гэсэн хэмжигдэхүүнийг тус тус авч үзнэ.

            Алгоритмын “тоолуурт давталт” бүтцийг SB хэл дээр дараах байдлаар дүрсэлнэ. Үүнд:
For Тоолуур = <анхны_утга> to <эц_утга> [step<алх>] <Бүлэг үйлдэл>
endFor
Тоолуурт давталтын биелэлт нь:
  1. Тоолуурт анхны утга олгох;
  2. Тоолуурын тухайн агшин дахь, утгыг эцсийн утгатай жиших;
  3. Хэрэв тоолуурын утга эцсийн утгаасаа хэтрээгүй бол:
  4.  Тоолуурын утга эцсийн утгаасаа хэтэрсэн бол давталтыг зогсоож, түүний дараагийн командад шилжих гэсэн үе шаттайгаар явагдана.
Бодлого:
1-n хүртэлх тоонуудаас 5-д хуваагдах тоонуудын нийлбэрийг олох
1-100 хүртэлх тоог хэвлэх программ.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)