· Сонирхол
· Ур чадвар
· Авъяас
· Үнэт зүйлс
· Санаачилга гаргах чадвар
· Удирдан зохион байгуулах, манлайлах чадвар
· Өнгөрсөн хугацаанд хийж байсан ажил үүрэг
· Байгаль хүрээлэн буй орчинг эрхэмлэн дээдлэх чанар
· Хэрэгцээ, шаардлагаа нээн илрүүлэх
· Хувийн зан чанар зэргээ тодорхойлох
Сонирхол- Таны хийх дуртай эсвэл хийхийг илүүд үздэг тэр зүйл юм. Жишээ нь: компьютер дээр ажиллах, амьтан, ургамал судлах, спортоор хичээллэх гэх мэт.
Авъяас-Таны төрөлхийн билэг авъяас юм. Жишээ нь: хөгжим тоглох, дуулах, зураг зурах, тоо бодох, ой тогтоолт сайтай, техник сэтгэлгээтэй гэх мэт.
Ур чадвар-Таны хийж сурсан бүх зүйлийг хэлдэг. Жишээ нь: унших, бичих, харилцааны ур чадвар, програм зохиох, хоол хийх, гар утас цахилгаан хэрэгсэл засах гэх мэт.
Үнэт зүйлс-Та хугацааны турш тогтвортойгоор байдаг таны итгэл, үнэмшил юм.
Та эдгээр ур чадваруудаа үнэлж тодорхойлсны дараа яг өөртөө тохирсон тэр л ажлаа хайх, хийх хэрэгтэй.