Microsoft office publisher 2007 програм нь албан бичиг, баримтын хэвлэлийн эхийг хялбар бэлтгэхэд зориулагдсан Microsoft office 2007 бүлэг програмын нэг бөгөөд бие даасан өвөрмөц хэрэглээтэй. Publisher програм заавал албан бичиг баримтын хэвлэлийн эх бэлдэх биш ердийн бага хэмжээний хэвлэлийн эхийг бэлтгэх боломжтой програм хангамж юм. Мөн ил захидал, нэрийн хуудас, танилцуулга, сонин, сэтгүүл зэргийг бэлэн загвар ашиглан хялбар аргаар хийх, шинээр өөрийн хүссэн загварыг зохиох боломжтой. Publisher програмыг ажиллуулахдаа: Start ® All programs ® Microsoft Office ® Microsoft Office Publisher 2007 Microsoft Office Publisher 2007 програмыг ажиллуулахад програмын үндсэн цонх дараах байдалтай харагдана. Хэвлэлийн төрөл буюу Publication Type хэсэгт эх бэлтгэлийн төрлийг сонгоно. Сонгосон төрөлд хамааарах загваруудын сонголт Template буюу загвар сонгох хэсэгт гарч ирэх бөгөөд загварын нэмэлт тохиргоог цонхны баруун хэсэгт байрлах Customize, Options хэсгүүдэд хийгээд Create товчин дээр дарж шинээр хэвлэлийн эх бэлтгэх цонх руу шилжинэ.