Үйлдвэрийн байрны гэрлийг оновчтой зөв хийх нь ажиллагсдад сэтгэл физиологийн эерэг үйлчлэл үзүүлж ядрах, гэмтэх нь багасан ажиллах чадварыг хадгалж, аюулгүй хөдөлмөрлөх боломжийг дээшлүүлдэг
Гэрэл гаргаж байгаа эх үүсгүүрээс нь хамааруулаад дараах байдлаар ангилдаг.
Ажлын байрны гэрэлтүүлэг: Зохиомол, байгалийн, хосолмол гэж 3 ангилдаг.
ЗОХИОМОЛ ГЭРЭЛТҮҮЛЭГ: нарийн хараа шаардах ажил гүйцэтгэдэг байр талбайд ерөнхий гэрэлтүүлэгтэй хамт ажлын байр тус бүр дээр нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэнэ. х а•1 төрлийн ажил хийгдэж байх байранд болон албан тасалгаа, агуулах зэрэгт ерөнхий гэрэлтүүлэг
Зохиомол гэрэлтүүлгийг үүрэг зориулалтаар нь ажлын, ослын, тусгай гэж ангилна.
Ажлын гэрэлтүүлэг нь үйлдвэрийн процессыг хэвийн явуулах, хүмүүс холхих, тээврийн хэрэгсэл явах зэрэгт зориулагдсан үйлдвэрийн бүх байр талбайд зайлшгүй байж байх гэрэлтүүлэг юм.
Ослын гэрэлтүүлэг нь ажлын гэрэлтүүлэг гэнэт тасрах, үүнтэй холбоотойгоор төхөөрөмжийн хэвийн үйлчилгээ алдагдан тэсрэх, шатах, хүмүүс хордох, технологийн процесс зөрчигдөх үед ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардлагатай. Энэ үед ажлын гадаргуугын хамгийн бага гэрэлтүүлэл нь ажлын гэрлийн нормчлогдсон утгын 5% буюу 2лк –с багагүй байх ёстой