Махны цахилгаан машин:
Ш Машиныг ажиллуулахын өмнө ажлын хэсгийн угсралтын зөв эсэхийг шалга. Гол нь моторын голд бүрэн орж суусан, хутганы ир машины голны эргэх зүгийг заасан сумны зүг рүү харж
угсрагдсан, шүүрний ам, их бие дэх мөрөнд (шпонконд) орж хөдөлгөөнгүй суусан, амны таглаа эрэг бүрэн эргэгдсэн байх ёстой.
Ш Эхлээд цахилгаанд залгаж 30 секунд орчим хоосон ажиллуулж үз. Гаднын ямар нэг эвгүй дуу чимээгүй, саадгүй ажиллаж байх ёстой.
Ш Мах оруулах нүхэнд хөдөлгөөнгүй суусан зориулалтын тэвш, мах түлхэх шаантаг модыг заавал хэрэглэх. Махыг хэт хүчтэй дарж түлхэж болохгүй. Махыг гараар түлхэх, шахахыг хатуу хориглоно.
Ш Махыг урьдчилан зохих хэмжээгээр жижиглэсэн байх ба хөлдүү мах, хатуу хальс, яс, мөгөөрс, чулуу орохоос болгоомжил. Эдгээр тохиолдолд машин эвдэрнэ.
Ш Машин дээр ажиллах ёсгүй хүн ажиллуулахыг хориглоно.
Ш Машиныг хоосон удаан ажиллуулж болохгүй.
Төмс цэвэрлэгч машин:
Ш Ажил эхлэхийн өмнө машины байршилт, эд ангийн угсралт, цахилгааны ба усны холболт, цэвэрлэгээг шалга.
Ш Дээд таг, хажуугийн амны таглалт бэхэлгээг шалга.
Ш Машиныг цахилгаанд залгаж, усыг оруулсны дараа төмсийг зөвшөөрсөн хэмжээгээр хувилан хий. Төмсний хэмжээгхэтрүүлж болохгүй.
Ш Төмсний цэвэрлэгээг 2 минутаас хэтрүүлэхгүй.
Ш Төмс цэвэрлэгдмэгц усыг хаагаад гаргах амны дор сав тосч, амыг болгоомжтой нээ.
Ш Амыг хааж усыгтавиад дараагийн хувь төмсийг хий. Машиныг хоосон удаан ажиллуулж болохгүй.
Ш Ажил дуусмагц, гаргах амыг хааж усыг тавиад 1 минут орчим хоосон ажиллуулж дотор талыг дискны эргэлтээр зайлж угаана.
Ш Эцэст нь усыг хааж, цахилгаан залгуурыг салгаад, машины гадна талыг цэвэрлэж угаагаад арчина. Цахилгаан залгуурт ус орохоос болгоомжил.