Харилцааг хэрэгслээр нь үгэн ба үгэн бус гэж 2 ангилна. Харилцааны явцад огт дохиж зангахгүй хүн ховор. Үүний нэгэн адилаар нэг ч үг хэлэхгүйгээр цэвэр дохионы хэлээр ярих шаардлага тэр болгон гардаггүй. Үг яриаг дохио зангаа, дуу хоолойны өнгө амилуулан баяжуулж байдаг бол дохио зангааг үг өгүүлбэрээр тодруулан, утга төгөлдөр болгоно гэсэн байна. Харилцааны энэхүү 2 хэрэгсэл нь хоорондоо нягт уялдаатай, харилцан бие биенээ баяжуулж байдаг зүйлүүд юм.
Үгэн биш харилцаа: ХХ зууны эхэн 1872 онд Чарльз Дарвин “ Хүн ба адгуусны сэтгэлийн хөдөлгөөний илрэл” хэмээх ном бичсэнээс хойш “бие махбодийн хэлийг” (body language)судлах асуудал эрчимжсэн байна. Харилцааны явцад мэдээллийн 20-40% нь үг яриагаар, үлдсэн 60-80% нь гадаад төрх байдал, дохио зангаагаар дамждаг гэж зарим сэтгэлзүйчид үздэг байна.
Хүмүүс харилцааныхаа явцад нийт мянга гаруй үгэн бус тэмдэг дохиог хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Харилцааны үгэн бус хэрэгсэлд дараах зүйлүүд орно:
· Нүүрний хувирал, байдал
· Дуу хоолойн өнгө
· Дохио зангаа
· Биеийн байрлал хөдөлгөөн
Харилцааны эдгээр хэрэгслүүд нь хүний сэтггэл санааны байдал, ямар нэгэн зүйлд хандах хандлагыг илэрхийлж, хүний яриаг амьд, баялаг олон талтай болгож байдаг.
Ø Нүүрний хувирал. Нүүрний байдал, ялангуяа нүд харилцаанд чухал үүрэгтэй. Нүдийг хүний сэтгэлийн толь гэлцдэг. Харилцаж буй нөхцөл байдлаас шалтгаалан хүний нүдний харц янз бүр байж болно. Мөн нүүр улайх, цайх, хөлс гарах, хөмсгөө зангидах зэрэг нь харилцааны явцад олон төрлийн мэдээллийг дохиолон илэрхийлж байдаг.
Ø Дуу хоолойн өнгө. Дуу хоолой олон өнгө аястай байдаг. Өөртөө итгэлтэй үед тод, жигд, тайван өнгөөр, сандарсан айсан үедээ тасалданги сааралтсан хоолойгоор буюу хяхарган огцом өнгөөр ярьдаг.
Ø Дохио зангаа. Гараа өргөн мэдээллийг бататгах, алгаа дэлгэн найрсаг байдлаа илэрхийлэх, ярьж байгаа зүйлээ гараараа дүрслэн илэрхийлэх зэрэг ярианы утга агуулгыг баяжуулан тодруулахаас гадна толгой дохих, сэгсрэх, гараараа зангах зэргээр шууд харилцаж болно.
Ø Биеийн байрлал. Бусадтай харилцахдаа хэт ихэмсэг, хиймэл дүртэй, гараа цээжиндээ зөрүүлэн, толгойгоо гэдийлгэсэн, харилцагчаа дээрээс тольдож байгаа мэт байж болохгүй. Мөн ачаалалдаа бухимдан толгойгоо гудайлгасан, газар ширтсэн, нуруугаа бөгтийлгөсөн байх нь зохимжгүй.
Дохио зангаа гэдэг бол нүдэнд ил тод харагдаж байгаа мэдээлэл учраас харилцаанд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Тухайн харилцагч хүний итгэлтэй итгэлгүй байдал, дургүйцэл ба таашаал, баяр баясгалан жигшил зэвүүцлийн аль альнийг нь үгэн бус харилцаанаас ажиглах таних боломжтой.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
you think you da shit bitch you not even da fart grrah
ice spice (зочин) хэзээ бичсэн:
2024-06-03 14:24 | |
зайл
Зочин хэзээ бичсэн:
2021-11-29 18:19 | |
Харилцаа
Маш их баярлаж байна. Баярлаа
Айгүль Жагаслаг (зочин) хэзээ бичсэн:
2021-09-27 11:55 | |