Ярилцлагын үе шат:
· Ярилцлагын өмнөх
· Ярилцлагын үе
· Ярилцлагын дараах
Ярилцлагад орохын өмнөх
ь Хувийн бэлтгэл хангах/тэмдэглэлийн дэвтэр, үзэг, сальфетка/
ь Өөрт тохирсон, биед эвтэйхэн хувцас өмсөх/таны хувцас заавал шинэ бас моодны байх албагүй, харин цэвэрхэн, сайхан харагдах ёстой/
ь Ярилцлагын цагаас эрт ирэх
ь Бэлтгэлтэй ирэх /сандрахгүй, танаас асууж болох асуултыг таамаглаж урьдчилан бичиж бэлдэх, ярих дасгал хийх, сул үг хэрэглэхгүй байх/
ь Тайван байх, анхаарлаа төвлөрүүлэх
ь Ажил олгогчийн талаар чадах бүхнээ олж мэдэж, судласан байх
ь Тухайн ажилд тохирох ур чадваруудаа тайлбарлах болон асуултад хариулах бэлтгэл хийх
ь Ажил олгогчоос асуух асуултаа бэлдсэн байх
ь Биеэ соёлтой авч явах/мэндлэх, зөв цэх суух, хөдөлгөөн алгуурхан, тогтуун байх/
ь Сайн унтаж амрах
ь Гар утсаа унтраах
Ярилцлагын явцад
ь Ажил олгогчтой эелдгээр мэндчилэх
ь Өөрийгөө зөв танилцуул
ь Тухайн ажлын байрны нэрийг хэлээд, ярилцлага өгөхөөр ирсэн гэдгээ хэлнэ
ь Өөртөө итгэлтэй, тайван байх, анхаарлаа төвлөрүүлэх
ь Дуу хоолойны өнгөө тааруулж ярих
ь Цэх суух
ь Ярьж байгаа хүнийхээ нүдрүү харж ярих
ь Ажил олгогчийн яриаг анхааралтай сонсох
ь Тэмдэглэл хийх
ь Шаардлагатай тохиолдолд хэлсэн зүйлийг дахин тодруулж асууж болно
ь Ярилцлага авч буй хүнтэй маргахгүй байх
ь Ярилцлагын төгсгөлд ажилд авах шийдвэрээ хэзээ гарахыг, энэ талаар хэрхэн мэдэж болохыг асуугаарай.
ь Эцэст нь ярилцлага авсан хүнд талархал илэрхийлээд энэ ажилд орох үнэхээр сонирхолтой байгаагаа найрсгаар хэлээрэй.
Ярилцлагын дараа
ь Ярилцлага авсан хүндээ талархлын захидал бичих
ь Хэзээ дахин холбогдох эсвэл уулзах хугацаагаа сайн тэмдэглэж авах
ь Тухайн ярилцлагаас тусгаж авсан цаашид анхаарах зүйлээ тэмдэглэж авах
ь Асуусан асуултууд, түүнд хэрхэн хариулсанаа тэмдэглэх