Эрхэм зорилго гэдэг нь байгууллагын тэргүүний зорилго гэсэн үг. Энэ нь маш хүчтэй хийгээд товч байх ёстой.
· Ялалтын төлөвлөгөөгөө хөгжүүлэх нь өрсөлдөөнд ялах арга зам болж өгдөг.
· Байгууллагын хөгжлийн хүрэх цэгийг тодорхойлдог.
Алсын хараа гэдэг нь тухайн байгууллагын зорилт, бодлого, хүсэл эрмэлзлэлийг тодорхойлж байдаг.
Хүмүүсийн үнэт зүйлсийг олж харах нь чухал. Байгууллага хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд юу хийж байна вэ? Гэдэг асуултад хамаардаг.
Үнэт зүйлс: шударга байдал, багаар ажиллах, тэгш байдал, чин сэтгэл, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг энд дурдаж болох юм.
Үнэт зүйлс нь эрхэм зорилго хослуулах хэрэгтэй. Энэ нь ажилтнуудад урам зориг, эрч хүч хайрлаж байдаг.
Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын бусдаас ялгарах онцлог, байгууллага доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм.
Байгууллагын соёл нь байгууллагыг бий болоход хамт үүснэ. Байгууллагын соёл нь байгууллагын үнэ цэнэ гэсэн тодорхойлолтыг бий болгоно.
Үүнд:
1. Хувь хүний санаачлага, чармайлт, хариуцлага, хараат бус байдал.
2. Ажиллагчдын шинэ санаачлага, зоримог алхам
3. Байгууллагын тодорхой зорилтууд
4. Байгууллагын доторх нэгжүүдийн хоорондын үйл ажиллагааны зохицсон байдал
5. Удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагаа
6. Дотоод хяналт, мониторинг, дүрэм журам
7. Шагнал урамшуулал. Үр дүнд, гүйцэтгэлийн хэмжүүр дээр үндэслэсэн шагнал. /Үүнд цалин, нэмэгдэх, тушаал дэвших/
8. Ил тод, нээлттэй шүүмжлэл
9. Харилцаа холбооны хэлбэр.
Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрт хүмүүсийг ажилд авах, сургах бэлтгэх, албан тушаал ахих нөхцлийг бүрдүүлэх замаар байгууллагыг амжилтад хүргэх үйл ажиллагаа юм.
Хүний нөөцийн бодлого нь хүмүүсийн хувийн сонголтыг дээдлэх, авьяас боломжийг нь дэмжин хөгжүүлэх, байгууллагын эрх ашигтай ажилтнуудын хүсэлтийг уялдуулан зохицуулахад чиглэгдэж байдаг.
Ажлын байруудад хүмүүсийг бэлтгэх, асуудлыг шийдвэрлэх, нарийн дараатай шийдэл гаргахыг хүчний нөөцийн бодлого гэнэ.
Хүний нөөцийг төлөвлөх алхам нь байгууллагын хэтийн болон ойрын зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажилтны тоо, хэрэгцээг урьдчилан тооцоолж гаргахад оршино.
Хүний нөөцийн удирдлагын ерөнхий дараалал
1. Хүн хүчний нөөцийг төлөвлөх
2. Ажилтнуудыг элсүүлэн авах
3. Ажлын байранд шилж сонгох
4. Хөдөлмөрийн хөлс болон хөнгөлөлтийг зөв тогтоох
5. Мэргэшүүлэх ба дасан зохицоход туслах
6. Сургалтад хамруулах
7. Хөдөлмөрийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх
8. Албан тушаалд дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэх, ажлаас халах
9. Удирдах ажилтныг бэлтгэх ба албан тушаал дэвшүүлэх
Мөнгөн шагнал, ажлын цаг, хүч боломжийг хэмнэхэд чиглэсэн нэмэлт хөнгөлөлт /байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах, өдөр өнжүүлэх ажиллуулах гм/-ийг үр бүтээлчээр хослуулж чадвал ажилтнуудын сэтгэл санааны ханамж дээшилнэ.